"Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт" ямар түвшинд байгааг Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр нарт танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар товч мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг солилцлоо.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар 21 аймагт Монгол улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ үеэр өгсөн юм. Засгийн гарын хяналт хэрэгжүүлэх газар Засгийн газрын 8 тогтоол, 24 заалт, Засгийн газрын хуралдааны 8 тэмдэглэл, 10 заалт, Ерөнхий сайдын 3 албан даалгавар 8 заалт хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна. Үүнд:
Төмс, хүнсний ногоо, ургац хураалт, Өвөлжилтийн бэлтгэл ажил, Хүүхдийн төлөө За бол заавал хийе санаачилга, Боловсрол, Эрсдэл бууруулах чиглэлийн ажлууд, Хөдөлмөрийн харилцаа, Нөөцийн мах бүрдүүлэлт, төсвийн хэмнэлт зэрэг 40 агуулга багтаж байгаа юм.
Аймгуудын түвшинд: Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн арга хэмжээ харьцангуй үр дүнтэй байгаа бол Ховд, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Завхан, Баянхонгор зэрэг аймгуудад зарим хэрэгжилтийн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай. Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймгуудад Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй, хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бол Булган аймаг хамгийн өндөр үзүүлэлттэй буюу Засгийн гарын тогтоол, шийдвэрийн 18 агуулгыг хэрэгжүүлсэн байна.
Орон нутгийн удирдлагууд тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тайлагналтыг цаашдаа анхаарах шаардлагатай байгааг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас сануулж байгаа бөгөөд нэг бүрчлэн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!