Олимпын таеквондогийн пүмсэ төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.

Тус тэмцээний өсвөр үеийн холимог хосын төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын хосуудтай өрсөлдөн, дараалан ялалт байгуулж финалд шалгарсан байна.

Улмаар алтан медалийн төлөө Тайландын хос тамирчдыг буулган авч алтан медалийн эзэд болсноор түүхэндээ Монголын олимпын таеквондогийн холбоо Пүмсэ төрлөөр анхны дэлхийн аваргуудаа өлгийдөн авлаа.