Есдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод 28 настай, эрэгтэй “Г” болон 47 настай, эрэгтэй “М” нар автомашины зогсоол булаалдан маргалдсан байна.
Улмаар маргааны үеэр “Г” нь “М”-ийн гарт хутгалж, гэмтээсэн гэх хэрэг бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн аливаа асуудлыг уур бухимдлаар бус, харилцан ойлголцож, тайван замаар шийдвэрлэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!