Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хасагдах шатанд шалгарлаа. Манай баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийж, 89:81-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм.
Тоглолтын эхнээс Монголын баг онооны давуу байдлаа хадгалж, улмаар шийдвэрлэх үеийн довтолгоонуудаа амжилттай гүйцэтгэснээр ялалтаа баталгаажуулжээ. Энэ тоглолтын гол оноо түүгчээр О.Хулан тодорч, 31 оноо авчээ. Харин Амари Робинсон 27, Б.Ариунцэцэг 16 оноо авсан байна.
Ийнхүү Монголын шигшээ хэсгийн шатанд нэг хожил, хоёр хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж, тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болов.
Шөвгийн наймын шатанд БНХАУ-ын шигшээ багтай хийх тоглолт хүлээж байна. Хятадын багтай хийх тоглолт энэ сарын 24-ний 13:00 цагт эхлэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!