Шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 105 шатахуун түгээх станцад нийт 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахууныг түгээжээ. Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 9720 тонн АИ-92 шатахууны нөөц байгаа аж.
Тэрээр, "Энэ сард ОХУ-аас нийлүүлэхээр захиалсан шатахууны хэмжээ 18 мянган тонноор дутуу байгаа, үүнтэй холбоотойгоор нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг ОХУ-ын талд тавьсан. Мөн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас 8000 тонн шатахуун захиалсан бөгөөд уг шатахуун одоогоор Замын-Үүдэд шилжүүлгийн шатанд байна. ОХУ-аас Монгол Улс руу ачигдаж буй бензиний хэмжээ зарим өдөр буурсан нь дотоодын нөөц хангалттай хэмжээнд нэмэгдэхгүй байх нөхцөл үүсгэсэн" гэв.
Холбогдох албаныхантай уулзаж, шатахууны ачилтыг нэмэгдүүлэх хүсэлт тавьсны үр дүнд ердийн үеийнхээс хоёр дахин их хэмжээний бензин ачсан вагонууд хилийн чанадаас ирж эхэлсэн гэдгийг онцоллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!