Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 545 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 62 цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 159, Зэвсэгт хүчний жанжин штабын 16 анги нэгтгэлээс 1293 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 630 сонсогч, байнгын 21500, түр ажилчид 393, нийтдээ 26000 хүн ургац хураалтад оролцож байна.
Ургац хураалтын шатахууны нөөц бүрдүүлэх хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 350 тонн татан авч нөөцөлсөн. Мөн 1000 тонн дизель түлшийг 4960 төгрөгөөр нийлүүлэхээр шатахуун импортлогч 1 аж ахуй нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ хийгдэж үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчдад 130 тонн түлшийг олгоод байна. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!