УБТЗ-ын Төв эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэ оны есдүгээр сараас эхлэн тус эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн даатгалаар, харьяалал харгалзахгүйгээр урологи, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж байна.

Тус эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлж байна. Үүний нэг нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн оношилгоо юм.

Бүдүүн, шулуун гэдэсний эмгэг, тэр дундаа хавдрыг эрт илрүүлэхэд дурангийн шинжилгээ чухал ач холбогдолтой.