“Херо энтертайнмент” группийн захирал, найруулагч Б.Баатарыг цагдан хорих тухай прокурорын саналыг шүүх хэлэлцэж, цагдан хорихоос татгалзсан шийдвэр гаргалаа.
Б.Баатарыг өнөөдөр /2026.10.02/ Тагнуулын ерөнхий газраас баривчилж, цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн юм.
Түүнийг залилах, мөнгө угаах хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байгаа юм.
Шүүхээс ийнхүү цагдан хорихоос татгалзсан бөгөөд түүнд авсан хилийн хоригийн талаарх өмнөх шийдвэр хэвээр үлдэж байна.








Зөв шд шүүх шударга л шийдлээ