Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдлын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас эдгээр түүхэн өдрүүдийн ач холбогдол, үнэ цэнэ, бүтээлч сэтгэлгээг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилгоор арваннэгдүгээр сарыг “МОНГОЛ БАХАРХАЛ-СОЁЛЫН БҮТЭЭЛЧ” сарын аян болгон зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Улсын Хүүхэд, залуучуудын театр 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн баатарлаг туульсын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Тус уран бүтээл нь хүүхэд, залуу үед Монголын түүх, өв соёл, ёс заншил, төрт ёсны уламжлалыг урлагийн хэлээр дамжуулан таниулах, эх оронч үзэл, үндэсний бахархал, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх зорилготой юм.
2026 оны 11 дүгээр сарын 3, 4, 12, 13, 14, 19, 20-ны өдрүүдэд 15:00 цагт "Улсын Хүүхэд, залуучуудын театр"-ын тайзнаа тоглогдож байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!