Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.








Энэ гөлөгнүүдийг ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруул гэж иргэд нь сонгочихоод иргэд нь өлбөрч үхэх гээд, өрөндөө баригдаад байж байхад нь эд нар мал амьтны асуудал ярьсан шигээ, тэр эзгүй газарт аваачиж хаяад тэрнийг нь ямар мал амьтан нь идэж амьд үлдээд ямар үр өгөөжтэй байх ч юм...Зүгээр нүдэнд харагдаж гарт баригдах зүйлсээ хэмжиж үнэлж чадахгүй малнуудад хэн итгэж ийм мал юмыг дэмжих юм бэ ? Ямарч үүрэг хариуцлага хүлээдэггүй пзднууд ингэхээс ч өөр яахав ... Та нарын тавьсан өр зээлийг иргэд чинь бас нэмж үүрдэг гэдгийг байнга санаж яваарай...Наад шийдвэр чинь ч мөн адил өөр тавигдаж гарч байгаа шүү ...