Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээлэл хийж, өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Өнгөрсөн долдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурав илэрчээ. Эдгээр тохиолдолууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ийнхнүү 2019 оны наймдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдолд улсын хэмжээнд 280 болжээ.
Түүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний найман сард 29,200 болж, өмнөх оны мөн үеэс 930(3.3%)- аар нэмэгджээ. Үүнд
- салхин цэцгээр өвчлөгчид 2,397(46.3%)
- мөөгөнцрөөр өвчлөгчид 58(5.8%)-аар
- сүрьеэгээр өвчлөгчид 58 (2.3%)
- гонококкт халдвараар өвчлөгчид 34 (0.9 %)-өөр
- өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1305 (52.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 284 (7.0%)-өөр, трихомониазаар өвчлөгчид 158 (5.3%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 126 (3.1%)-гаар буурчээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!