Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Түүний мэдээлснээр, энэ онд улсын хэмжээнд нийт 556.5 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 365.5 мянган га-д үр тариа, 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал тариалжээ.
Мөн энэ жил 270.2 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д хоёрдугаар боловсруулалтыг хийсэн байна. Уринш боловсруулах ажил үргэлжилж байгаа аж.
Тариалалтын чанарыг хээрийн соёололтоор үнэлэх ажлыг тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэний 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийжээ.
Шалгалтын дүнгээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбайн хээрийн соёололт онц, сайн үнэлгээтэй гарсан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!