Төрсөн хүүдээ зодуулж амиа алдсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн хүүдээ зодуулсан өндөр настан эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дархан сумын зургаадугаар багийн иргэн 71 настай эрэгтэй Н-ийг түүний төрсөн хүү 35 настай Н.Б гэгч нь зодож хүндээр гэмтээжээ. Улмаар гэмтсэн өндөр настан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлж байгаад бэртсэн гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.
Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад сэжигтэн Б нь хэрэг гарах үед согтуурсан байсан нь тогтоогджээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!