Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 14-ний өдрийн 12 цагийн үед иргэн “О”, “М” нарыг саатуулжээ:. Тэд гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлсэн байна. Уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!