Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайханыг хүлээн авч уулзаж, санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан цар тахлаас хамааран эдийн засгийн идэвхжил суларсан ч санхүүгийн салбар 4.2 пунктаар өсөж, ДНБ-ий 17.5 хувьд хүрснийг уулзалтын эхэнд хэлж, СЗХ-ны хийж, хэрэгжүүлж буй ажлууд, хуулийн төслүүд, ойрын төлөвлөгөө, СЗХ-ны чиг үүрэгт үйл ажиллагаа нь хамаарч буй салбаруудад гарч буй шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав.
Тухайлбал, банкуудыг хувьцаат компани болгох ажлын явцын талаар мэдээлэл өгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 банкны 9 нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд ирүүлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд банкуудын төлөвлөгөө батлагдаж, хувьцаат компанийн хэлбэртэй болох үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг хэллээ. Тэрбээр цаашид санхүүгийн салбарыг банк төвтэй бус болгох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компанид шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарын реформыг зайлшгүй хийх шаардлагатай болсон учраас Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн нь эхнээсээ хэрэгжиж, хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулан зохих түвшинд дэвшил гарч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Улмаар банкны реформыг хийхдээ дэлхий нийтийн хөгжлийн жишгээр олон нийтийн оролцоог сайтар хангах, ил тод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмждэг банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд СЗХ-оос онцгой анхаарч ажиллахыг хүсэв.
Цаашлаад өрхийн санхүүгийн чадамжаас давсан, өр, зээл үүсгэсэн харилцааг зохицуулах, хэрэглэгчдийг хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлж, бүрэн эрхийнхээ хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.


Gadaad geh ulsaas hyatadiigaa hasaarai!! hujaa naraa Mongol ulsaas huuj garga!!! hujaa nart hench itgehee bolison!!! dandaa bolj butehgui hor hiij, Manaihiig horduulj duusgalaa!!! Europii n hugjiltei, shudraga oronuudaas jishig av!! chaddag ym bol ugui bol chaddagt n ajilaa ug!!!
Хүрэлсүх гуай нимгэн боловсролтой цүнх баригчаас улс төрийн гараагаа үргэлжлүүлсэн хүн далайцтай тууштай бодлого явуулж чадахгүй.Нэр хүндээ өсгөх нэг хоёр сарын настай ойрын зайн өнгөцхөн юм л хийнэ.
СЗХ ийм байдалд хүргэсэн гол буруутан шд.
Гадны банкууд оруулж ирж өрсөлдөөнтэй ажиллуулах хэрэгтэй
Заавал зээл авч байх албатай юм уу?ядуугийн хар гай,бага хүүтэй нэрээр бүх иргэдээ зээлийн торонд чихэж суухын оронд тэнгэрт хадсан махныхаа үнийг,бензины үнийг буулгах талаар ам ангайх хүн алга уу?жар далан сая малтай гуравхан сая хүнтэй,нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд нэгд ордог атлаа нэг кг махаа арван зургаан мянган төгрөгөөр зардаг дүүрчихсэн тэнэг улс дэлхий дээр монголоос өөр хаана ч байхгүй,ийм бодлого явуулаж байгаа эрх баригч намын дарга төр засгийн толгойд суугаа нөхөдүүд юм бодох арга авах цаг болоогүй юу?
Үнэн шүү
Чи өөрийнхөө хөдөлмөрийг хядруулчихаад малчидтай ярь
зөв шүү