Газрын тос олборлогчдын байгууллага (ОПЕК) болон ОХУ энэ оны 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдаж, газрын тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж шийдвэрлэв. Газрын тосны эрэлт нэмэгдэж, зарим улс орон олборлолтыг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байгаа хэдий ч ОПЕК+ ийм шийдвэр гаргалаа. 

Уг шийдвэрийн улмаас газрын тосны үнэ нэмэгдэж, гурван жилийн хамгийн өндөр түвшин буюу Брент маркийн газрын тосны нэг торх 81.26 ам.долларт хүрэв. 2022 оны 4 дүгээр сар хүртэл газрын тосны өдрийн олборлолтыг сар бүр 400 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэрийг ОПЕК+ өнгөрсөн долоодугаар сард гаргасан.  

Эрчим хүчний нүүрс болон байгалийн хийн үнэ сүүлийн өдрүүдэд эрс өсч байгаа нь газрын тосны үнийн өсөлтийг өдөөж байна гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг дүгнэжээ. Тухайлбал байгалийн хийн үнэ 300 хувиар нэмэгдсэн нь эрчим хүчний салбарт хэрэглэдэг газрын тосны бусад бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж байна.