“Алтан Дорнод Монгол”-ын койны урьдчилсан захиалгаа авч буй сайт хэвийн ажиллаж эхэлжээ. ADMC.MN  сайт нь нээгдсэн өдрөө захиалга бөөгнөрч, хандалт нь дээд цэгтээ хүрчээ. Учир нь иргэд мэдээллээ буруу оруулснаас үүдэж саатал гарсан байна. 

ADMC нь юуны түрүүнд койн эзэмшигчдээ эрсдлээс хамгаалж, зарцуулалтын төлөвлөгөө, ил тод байдлыг дээд хэмжээнд ханган ажиллахад гол анхаарлаа хандуулжээ.  

Тодруулбал, “Алтан Дорнод Монгол” ХХК нь төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтын багц үүсгэх байдлаар ажиллах бөгөөд  уул уурхай болон, үл хөдлөх хөрөнгийн салбарын хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн эрсдэлийг тараан байршуулах юм.

Дэлхийн олон оронд дэлгэрч, олон улсын эдийн засгийн чуулганд  хүлээн зөвшөөрсөн  койныг зөв бизнест хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулбал ашиг олж буйг олон төсөл харуулсан. Тиймдээ ч “Алтан Дорнод Монгол”-ын компаний зүгээс ADM койн арав нугарах боломж байгааг гэдгийг хэлж байна.