Монгол улс Виртуал хөрөнгийг зохицуулах хуульгүй. Тиймдээ ч сүүлийн хэдэн сарын хугацаанд баталгаатай үгүйн үл мэдэгдэх койн, токенууд гарч, иргэд ч худалдан авсаар байна. Зөвхөн энэ долоо хоногт гэхэд л  шинээр гурван ч койн гарахаар зар түгээгээд байсан юм. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо  "Виртуал хөрөнгө үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжих эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулахыг түр хугацаагаар хязгаарлалаа.