Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох боломж нь нээгдсэн. Хаан банк, “Голомт” банк, “Хас” банк, Худалдаа Хөгжлийн банк, Төрийн банк нэг жилийн хугацаанд (2022.06.30) олон нийтийн банк болох юм. Тэгвэл системд нөлөө бүхий банкуудад тооцогддоггүй “Богд” банк энэхүү банкны реформыг эхлүүлж, IPO зарлалаа.

Хууль батлагдсны маргааш нь олон нийтийн банк болохоо мэдэгдсэн тус банкны нэгж хувьцаа нь 2540 төгрөг. Нийт 12 сая 500 мянган хувьцаа гаргах бөгөөд зах зээлээс 31,7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Захиалга авах хугацаа: 2021.12.01-2021.12.07

Нийт хөрөнгө: "Богд" банк 2015 онд 44.2 тэрбум төгрөгийн активтай байсан бол 2021 оны гуравдугаар улирлын үзүүлэлтээр нийт актив нь 295 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар, 2015-2021 оны хооронд 6,7 дахин өссөн үзүүлэлт юм.

Татварын дараах ашиг: Сүүлийн 4 жилийн байдлаар  

2018 онд 1.8 тэрбум,

2019 онд 2.6 тэрбум,

2020 онд 5.9 тэрбум

2021 онд 11 тэрбум төгрөгийн ашигтай гарахаар байна. 

Чанаргүй зээл: Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 11.2 хувь байна. Харин Богд банк дээр энэ тоо 3.6 хувь байна.

Харилцагчдын тоо:  55 мянган харилцагчтай. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин өсжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 11 банк үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр өөрийн хөрөнгийн үзүүлэлтээр зургадугаарт, ашигт ажиллагаагаараа тавдугаар байрт жагсаж байна.