Өнөөдөр Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал"-ыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараах таван төрлийн дэмжлэг буюу үүнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг, судалгаа хөгжлийн дэмжлэг, кластераар хөгжүүлэх дэмжлэг, хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн дэмжлэгийн талаар тусгагдсан байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар өөрийнхөө хөгжлийн жамаар хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ.
Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой юм. Иймд Улсын Их Хурлаас нийгэмд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батлан гаргах хэрэгцээ шаардлага бий болоод байгаа бөгөөд Соёлын бүтээлч салбарын хөгжлийг тодорхойлох хуулийн төсөлд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!