#Шууд: Шангри Ла малл ХХК түрээслэгчдийнхээ эрхийг зөрчиж хүчээр хөөж гаргаж байна. 

"Бат-Эрол" ХХК-ийн өмгөөлөгч:

- Манай компани "Шангри Ла малл" худалдааны төвд "Skywalker" рестораныг ажиллуулдаг. Манай байгууллага 2016 онд цемент байхад нь тохижилт хийж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Гэтэл худалдааны төвийн зүгээс энэ сарын 1-нээс танай байгууллагын түрээсийн гэрээ дууссан. Гар гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол хуульзүйн үндэслэлгүй шаардлага. Цаашлаад "Шангри Ла малл" худалдааны төв гадаадын хөрөнгө оруулагчтай байгууллага. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын бизнес эрхлэгчдийг хөөж гаргадаг жишиг тогтох нь. 

- Түрээсийн маргаантай холбоотой асуудал Арбитрын шүүх дээр маргаан үүсээд явж байгаа. Иргэний хууьд түрээсийн гэрээ дууссан тохиолдолд түрээслэгчид дахин түрээслэх давуу эрх олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар гэрээгээ сунгая гэтэл татгалзсан. Улмаар өнөөдөр манай рестораны өмч хөрөнгийг бидэнд мэдэгдэхгүйгээр хүчээр гаргаж байна. Монгол улсын хуулийнхаа дагуу  ЦЕГ болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.  Цаашлаад Арбитрын шүүхэд маргаан үүсгэчихээд байхад "Шангри Ла малл" худалдааны төв түрээслэгчийнхээ эрхийг зөрчиж, шахаж гаргаж байна. Өрсөлдөөний хуулийн холбогдох зүйл заалтыг ч зөрчиж байна. 

- Энэ байгууллага манай рестораны ашиг орлогыг мэддэг байсан. Уг нь бизнесийн байгууллагын хувьд нууц байх ёстой ч мэддэг байсан. Өөрөөр хэлбэл "Шангри Ла малл" худалдааны төв манайхыг ашигтай ажиллаад эхлэнгүүт түрээсийн гэрээгээ сунгахаас татгалзаж, хөөж гаргалаа. Энэ шударга зарчим мөн үү, хүч түрэмгийлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. 

- 300-400 сая төгрөгийн тохижилт хийсэн.