2021 оны арванхоёрдугаар сарын орон сууцны түрээсийн үнийн мэдээллийг Монголбанкнаас танилцууллаа. Тавилгагүй хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 1,150,000 төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 650,000 төгрөгийн үнэтэй байна.

Тодруулбал /тавилгагүй/

  • Хажуу өрөө 270 мянган төгрөг
  • Нэг өрөө 620 мянган төгрөг
  • Хоёр өрөө 920 мянган төгрөг
  • Гурван өрөө 1,540,000 төгрөг байна.