Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцууллаа. Хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталжээ.
Л.Халтар:
- Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл болох Баруун болон Зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
- Концессын хэлбэрээр хэрэгжүүлнэ.
- 2013 онд гарсан Засгийн газрын 28 дугаар тогтоолоор "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанид Баруун болон Зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг олгосон. Энэ шийдвэрийн үргэлжлэлийг өнөөдөр хэлэлцэн баталлаа.
- "Монголын Төмөр зам" компани нь бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа Монголын төрд шилжүүлнэ.
-2010 онд Монголын төрөөс Төмөр замд баримтлах бодлогын бичиг баримт батлаж, 9 жилийн дараа буюу 2019 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 3 төсөл хэрэгжиж байна.
- Тавантолгой-Зүүнбаян.
- Тавантолгой - Гашуунсухайт
- Зүүнбаян-Ханги
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэр энэ сарын 5-нд анхныхаа тээврийг зэсийн баяжмалаар хийсэн. Хоёр дахь тээврээ амжилттай хийсэн. Дараагийн ачилтууд хийгдэж байна. Ирэх долоо хоногт албан ёсоор нээлтээ хийнэ.
haltaraa 3 .15 teewer ywsangviee helsendee ogtsoroo
20 км дутуу гэж танай намын даваан хар жиргэж байна хэн нь чаадаг юм бол
Өчигдөр мултраагүй юү