Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ашигт малтмал, газрын тосны газар-т 2021 оны байдлаар бүртгэлтэй 3006 тусгай зөвшөөрлийн эзэмшигч 2004 аж ахуйн нэгжийн мэдээллийг Ажлын алба хүлээн авсан бөгөөд эдгээрийн 79.3% нь үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангаж, хариуцлагатай уул уурхайг дэмжиж ОҮИТБС-ын тайлангаа гаргажээ.
Одоогоор төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ОҮИТБС-ын тайлан өгөх явц үргэлжилж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!