Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. 

Тэгвэл олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу авто дизелийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргажээ. 

Энэ асуудлаар Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөх аж. 

Манай улс 2018 онд дизель түлшнээс бусдынх нь онцгой албан татварыг тэглэж байсан билээ.