Шатахууны хангамж, нөөц, Засгийн газраас үнийг тогтворжуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, импортлогч “Роснефть” компанитай хийсэн хэлцлийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
О.Батнайрамдал:
- Дэлхийн зах зээл дээр Аи-92 автобензин болон дизелийн түлшний үнэ өнгөрсөн онд 60-71.3 хувиар өсөж 2013 оноос хойш үзэгдээгүй өндөр өсөлттэй явж ирсэн. Энэ нь он гарсаар эхний 4 сард 45.8 хувиар мөн өсөөд байна. Манай улс Аи-92 автобензинийг энэ оны 4 дүгээр сард нэг тонныг нь 1110 ам.доллароор худалдан авсан.
Энэ үнийг өртөгөөр тооцвол нэг литр нь 3330 төгрөг гэсэн үг. Харин ОХУ-ын манай гол импортлогч “Роснефть” компанитай хийсэн ээлжит хэлцлийг баталгаажуулсны үр дүнд Аи-92 автобензинийг нэг тонныг 840 ам.доллар болгон, энэ үнээр нийлүүлэхээр болсон. Энэ нь литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, ёж байна.
-Шатахууны үнийг тогтворжуулах үүднээс 4-5 дугаар сард нийлүүлэх нефть бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 100 сая ам.долларыг шилжүүлнэ. Рублийн ханш 71 төгрөг байгаа, тооцоо хийгээд үзэхэд 7.1 тэрбум рубль шилжүүлэхээр байгаа. Ийм хэмжээний рублийг Монголын зах зээл дээрээс босгох хэцүү, Тиймээс рублийг Лондонгийн бирж дээрх харьцах ханшаар тооцон ам.доллароор нийлүүлнэ.
ОХУ-д хийсэн уулзалтаар цаашдаа нефть бүтээгдэхүүний гүйлгээнийхээ арилжааг ам.доллароор хийх боломжгүй болох юм уу, гацаа үүсэх нөхцөлд рубль болон бусад валютаар хийх боломжийг манай талаас тавьж, үүнийг хоёр талаасаа судалж хийхээр ярилцаж байгаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!