Шадар сайд С.Амарсайхан МИК болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж байна.
Сангийн дэд сайд Мөнгөнчимэг:
- Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг БХБЯ дээр төвлөрч байна. Санхүүгийн хяналт шалгах ажлын хэсгийг СЗХ удирдана. Хууль эрх зүйн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг Шадар сайдын ажлын алба ахлахаар зохион байгуулалтад орсон. Ирэх 3 дахь өдөр эцсийн байдлаар цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ шийднэ.
Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадрал:
-Монголбанкны эх үүсвэрээр 131 тэрбум, өөрийн банкны эх үүсвэрээр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Орон нутагт 36 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч:
- 2021 оны байдлаар 315 тэрбум төгрөгийн зээлийг 6579 харилцагчдад олгосон. Энэ нь системийн хэмжээнд 19,1 хувийг эзэлж байна. зээлийн олголт хэвийн байна. Он гарсаар 23 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайх:
- Он гарсаар 8,3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Эх үүсвэрийн 40 хувийг нь банкнаас 60 хувь Монголбанкнаас гаргасан. Санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал байгаа учир оочер дараалал тодорхой хэмжээнд үүссэн. Уг нь 6 хувийн зээл судлахад харьцангүй бага хугацаа шаарддаг. Гэвч зээлийн эргэн төлөлтийг 2 жил хойшлуулсантай холбогдуулан санхүүжилт саарч байна. Энгийнээр хэлэхэд, 1 сая төгрөгийн зээл төлдөг 100 хүн 1 хүнд зээл олгох санхүүжилтийг босгодог.
Хаан банкны дэд захирал Д.Энхбаатар:
- 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. 116,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанкнаас авч, 76,1 тэрбум төгрөгийг банкнаас гаргаж нийт 192,9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ үед эх үүсвэр маань сайн байсан учир оочер дараалал нэлээн буурсан. Нэг зээлийг 2 судлаад олгох хэмжээний дараалал үүссэн байсан ч он гараад нэмэгдсэн.
Он гарсаар Монголбанкнаас 20 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Банкаа өөрөө 13,4 тэрбум төгрөг гаргаж, нийт 33,4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өнөөдрийн байдлаар оочер дараалал нэмэгдээд 8 сар судалж олгох хэмжээнд хүрсэн.
Богд банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол:
- Өнгөрсөн жил 10,7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!