Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөд хүчний байгууллагуудыг татан оролцуулах шийдвэр гаргасныг мэдэгдлээ.
Б.Жавхлан:
- Хөгжлийн банканд Монгол банкнаас 2019 онд шалгалт хийхэд 812 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгааг тогтоосон. Улмаар алдагдлын сан байгуулах ёстой байсан ч гүйлгээ хийгдээгүй.
Өнөөдөр Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаа явуулахад эдгээр чанаргүй зээлийг яаралтай төлүүлэх зайлшгүй тулсан нөхцөл байдалд ирсэн байна. Учир нь 2023 онд төлөх ёстой хоёр томоохон бонд бий. Нэг нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөх ёстой 500 сая долларын бонд. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 725 тэрбум төгрөгийн Самурай бонд. Энэ хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь энэ Засгийн газрын баталгаатай.
Энэ жилд чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлж, ирэх онд чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондыг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Засгийн газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал дээр хуулийн байгууллагын оролцоо их чухал байгааг онцолж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ, цагдаа зэрэг хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хууль, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан өр барагдуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Ер нь сахал Эрдэнэбилэгийг талбай дээр аваачаад архд олны өмнө хэдэн цэргүүд буудчихвал Хөгжлийн банкны чанаргүй зээл бүгд хүүтэйгээ өдөртөө төлөгдөнө дөө.
Дэмжиж байнаа. Цаад Хүрэлсүхээ сайн шалгаарай!
зөв эхннэс нь барь