Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг улс орон даяар үргэлжилж байна. УИХ 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг баталснаар уг хэлэлцүүлэг эхэлсэн.
Ард иргэдэд танилцуулж байгаа төслийн мэдээллээс харахад УИХ-ын мандатын тоог иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, гадаад, дотоод нөлөөнд автах эрсдлийг бууруулах зорилгоор нэмэхээр төлөвлөсөн аж.
Мөн УИХ-ын гишүүдийн тоог хэд болгож хуульчлах асуудал хэлэлцүүлгийн төвшинд яригдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын өргөн дэлгэр ашигладаг парламентын мандатын тоог тогтоох Таагеперагийн куб язгуурын аргачлалаар тооцож үзэхэд 151-155 гэдэг тоо гарсан байна. Түүнчлэн манай улстай ойролцоо хүн амтай Гүрж, Молдав, Армен зэрэг орны парламентын мандатын тоо 100-150 байгаа нь 1992 оны Үндсэн хуулиар тогтоосон УИХ-ын 76 гишүүний тоог өөрчлөх жишиг болж мэдэх юм. Учир нь, тухайн үед Монгол Улсын хүн ам 2.2 сая байсан бол өдгөө 3.4 саяд хүрсэн билээ.
1.3 сая хүн амтай Эстони улсын парламент 101 гишүүнтэй. Харин Гүрж...
Цахим хөгжлийн хурдаар дэлхийд тэргүүлж, цахим засаглалыг дэлхийн бусад улс оронд үлгэрлэх болсон Эстони улс 1.3 сая хүн амтай. Гэхдээ тус улсын парламентын гишүүдийн буюу мандатын тоо нь 101. Эндээс үзэхэд Төрийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, цахим хөгжлийн үр шимийг алхам тутамдаа ашигладаг тус улс орны парламентын гишүүдийн тоо хүн амтай нь харьцуулахад дэлхийн дунджаас өндөр. Учир нь, дэлхийн 3-5 сая орчим хүн амтай улс орнуудын парламентын тоо дунджаар 150-160 орчим байдаг аж. Гэсэн ч улс орны эрх ашгийг хамгаалах, ард иргэдийг төлөөлөх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах зэрэг зүй ёсны шаардлагад үндэслэн Эстони улс парламентынхаа мандатын тоог ийн тогтоосон байна.
Тэгвэл манай улстай ойролцоо буюу гурван сая хүн амтай Армен улсын парламентын мандатын тоо 107, дөрвөн сая хүн амтай Молдав улсынх 101, дөрвөн сая хүн амтай Гүржийнх 150 байгаа бол 5.5 сая хүнтэй Финляндын парламентын тоо 200, 5.7 сая хүнтэй Дани улсынх 179 байдаг аж.
Парламентын мандатын тоог 151-155 болгох уу
Холбоотой мэдээ
· Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026 болно
Эдийн засаг · Өчигдөр
“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ
Эдийн засаг · Өчигдөр
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
Эдийн засаг · Өчигдөр
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сарын хилийн боомтуудын түр хаах хуваарь
· Өчигдөр
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Эдийн засаг · Өчигдөр
хариуцлага сэтгэл дутахаас тоо дутаагүй шүү
Тэглээ гээд АНусаас орж чадах уу
Үндсэн хуульд нэмэлт өөрчилөлт оруулаад гуравхан жил болж байна. Өөрчилөлт оруулаад одоо найман жил гар хүргэхгүй гэж байсан хүмүүс ард түмнийг хууран мэхэлсэн байна. Одоо дахиад сонгуулийн өмнөх жил өөрчилөлт оруулах гэж улайрч байгаа нь сонин байна. Гишүүдийн тооны хувьд 76 ихдсэн үү гэхээс багадаагүй. Хариуцлагаа дээшлүүлж ард түмэн,улс орныхоо төлөө ажиллах сэтгэл дутагдаж байна. Мөн тэр намын нэрээр УИХ суух гэдэг бол бүр хэрэггүй. МАНАН мафийн бүлэг төрийн дээр бүр олон болж заларна гэсэн үг.