Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өчигдөр мэдээлэл хийж, үнийн өсөлтийн эсрэг аян зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ. Аяны эхний өдөр нэг худалдан авагч дунджаар 1.6 тонн цемент худалдаж авсан байна.
Л.Наранбаатар:
-"Өчигдөр 44-р зах (гурвалжин) дээр 10,560 ууттай цемент нийлүүлснээс 8630 уутыг 268 худалдан авагчид борлуулжээ. Үүнээс 91.2% нь хувь хүмүүс (айл өрх) байжээ. Нэг худалдан авагчид дунджаар 1.6 тонн цемент зарсан байна. 87% нь байшин барих, блок, замаск үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авчээ. Эхний өдрийн хувьд аян зорилтод хэрэглэгчиддээ хүрсэнд баяртай байна.
Ченжийн гарт байсан Хөтөлийн цементийн үнэ өмнөх өдөр нь 23,000₮ байсан бол үнийн өсөлтийн эсрэг аяны хүрээнд 15,000₮ болж буурчээ. Харин МАК, Монцементийн үнэ 25,000₮-өөс зах хаах үед МАК 24,000₮, Монцемент 23,000₮ болж бага зэрэг буурсан байна.
Өчигдөр мөн зах уруу Хөтөлөөс 11 вагон ачсан боловч өртөөнөөс УБТЗ хөдөлгөлгүй байлгасаар байна. Ямар саатал үүссэнийг мэдэхгүй. Төмөр зам уруу манай холбогдох албаны удирдлагууд ярьж байна.
Өнөөдөр ТЗ-ын тээвэр, зохицуулалтын орлогч дарга болон Барилга хот байгуулалтын дэд сайдтай 11 цагаас уулзаж тээвэр, ложистикийн энэ мэт хүндрэл гаргахгүй байх тал дээр дэмжлэг хүснэ. Аяны хүрээнд элдэв бэрхшээл гарна, гэхдээ ярилцаад, ойлголцоод урагшилна хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Монголд луйварчдын гар хүрэхгүй газаргүй болсон гэдэг нь харагдаж байна. Цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Муусайн сугны үс, цүнх баригчдаас цус урсгаж байж л сална гэдгийг ойлгохгүй л байна даа. Монголчууд
Зориуд гацааж байна даа.
Хөтөлчүүддээ баярлалаа.
Сайн бн шүү!! Наранбаатар үнэхээр чхдвартай залуу юм бн!! Аж ахуйн том удирдагч болох нь тодорхой бн. Ийм удирдагч нар л улс орныг хөгжүүлдэг юм.
Луйварчид зориуд гацааж бгаа
Төмөр зам оросын хөрөнгө тэд л шийдэх бхдаа
Хэрлэн барахгүй нь дээ
Ард иргэдэдээ боддогүй т.замын дахга нарыг зайлуулаач
Маш сайхан мэдээ байна Хөтөл цементийн хамт олонд амжилт хүсье. Зах зээлийн эрүүл өрсөлдөөний суурь тавигдлаа
Төмөр замд луйварчингуудын сүлжээ байгаа хэрэг.Өндөр үнээр авсан цементээр зарах гээд бачуурч байгаа биз.