2022 оны II улирлын НӨАТ буцаан олголтыг 1.13 сая иргэнд өнөөдрөөс шилжүүлж эхэлжээ. Нийт 61.4 тэрбум төгрөг иргэдэд  буцаан олгогдох юм байна.

 2022 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо  22’028 иргэн 260 сая төгрөгийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамждаа суутган төлөлт хийжээ.

НӨАТ-ын

  • I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • II улирлын буцаан олголтыг долоодугаар сард,
  • III улирлынхыг аравдугаар сард,
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгохоор журамласан байдаг.