Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia 2022" чуулга уулзалт, үзэсгэлэн Shangri-La зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор эхэллээ.  Чуулганыг нээж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэллээ.

Ж.Ганбаатар
- Уламжлал болгон зохион байгуулагддаг уг чуулга уулзалт нүүрсний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж,  тогтвортой өсөхөд түлхэц болно гэдэг итгэлтэй байна. 

- Засгийн газраас экспортын нэмэгдүүлэхээр тээврийн өртөгийг бууруулах ажлын хүрээнд төмөр замуудын барьж ашиглалтад оруулахаас гадна нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байна. 
Мөн Засгийн газраас Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндсэний баялагийн сангийн тухай зэрэг хуулиудыг УИХ хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар улс орны эдийн засгийн үр ашиг нэмэгдэж, эрдэс баялагаас ард иргэд тэгш хүртэх боломж нээгдэнэ.

- Миний хувьд сүүлийн 4 жил эдийн засгийн байнгын хороог ахалж ажилласан. Ийм урт хугацаанд эдийн засгийн байнгын хороог ахалж байсан хүн байхгүй.  Цаашид гадны хөрөнгө оруулалт, тээвэрлэлт, энэ салбарын талаарх иргэдиын ойлголтыг дээшлүүлэхийн төлөө холбогдох яамдууьаы хамтарч ажиллахын хичээнэ. 

- Манай яамны зүгээс дараах 4 бодлогыг барьж ажиллана. Юуны түрүүнд Хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана. Төр зөвшөөрлөө өгсөн бол энэ миний асуудал гэж буруу харж сууж болохгүй. Тиймээс зөвшөөрлөө өгсөн компаниудаа, гадаадын болон дотоодын аж ахуй нэгжүүдийнхээ эрх ашгийг хамгаална.

-  Засгийн газар болон УИХ дээр салбартаа нөлөөлөх шийдвэр гаргахгүйн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.  Мөн хувийн хэвшлээ дэмжиж, өрсөлдөөний чадварыг дээшлүүлнэ. мэдээлэлд ойр байгаа нь давуу эрхтэй байж болохгүй. Цаашид төр бодлогоор бусдаар ажлаа хийлгэх зарчмыг баримтлах ёстой гэлээ.