Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, үйлдвэрлэлд өрөмдлөг, тэсэлгээ нэн чухал. Үүнтэй холбогдуулан MERA ГРУПП-ийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Манай уул уурхайн салбар тэсэлгээний материалын хомсдолд оржээ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл уул уурхайн салбар тэг зогсолт хийх эрсдэлтэй нүүрс тулж мэдэхээр байна.
Н.Түмэндэмбэрэл:

- Олборлолтын үеийн зардлын 10 хувийг тэсэлгээ, өрөмдлөгөө 80 хувийг нь зөөвөрлөх тээвэрлэх ачих зардал эзэлдэг. Энэ 80 хувийг зардлыг буулгахад өрөмдлөгөө, тэсэлгээ чухал үүрэгтэй. Хэрэв тэсэлгээгээ чанартай хийж чадвал тээвэрлэлтийн зардал буурах боломжтой. “Coal Mongolia -2022” чуулганаар Баяжуулах үйлдвэр, АМНАТ гээд олон чухал асуудал яригдаж байна. Гэтэл хөрсөн дээр манай уул уурхайн салбар тэсрэх, тэсэлгээний бодисын хомсдолд орчихоод байна.
- Уул уурхайн салбар хоёр зүйлээс шалтгаалж тэг зогсолт хийх эрсдэлтэй байдаг. Нэг нь шатахуун, түлш. Нөгөөх нь тэсэлгээний материал. БНХАУ 2015 оноос хойш өөрийн нутаг дэвсгэр дээгүүр тэсрэх материал дамжин өнгөрүүлэхдээ маш өндөр хяналт тавьдаг болсон. Манай ААН-үүд хятадаар дамжуулж авч чадахгүй байгаа. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Улмаар тэсэлгээний материалын нийлүүлэлт ОХУ-ын транс сибирийн төмөр замаас бүрэн хараат болсон. Гэтэл ОХУ дайны үйл ажиллагаа явуулсны улмаас эдийн засгийн хориг арга хэмжээнд орсны улмаас тэсэлгээний материал оруулж ирэхэд маш хүндрэлтэй байдалд орчихоод байна.
- Тэсэлгээний материалын үндсэн түүхий эд болох Аммонийн нитратын нийлүүлэлтийн 60 гаруй хувийг ОХУ нийлүүлдэг байсан. Гэтэл ОХУ хориг арга хэмжээнд орсны улмаас Аммонийн нитратыг нийлүүлэлт алдагдсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас манай улс Тэсэлгээний материалын хомсдолд ороод байна.
ААЯ, ХЭДЭН ҮГ САЙН ЦЭЭЖИЛЖЭЭ ТҮМЭЭ.
I