“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон Х.Бадамсүрэнгээс үйлдвэрийн тамга тэмдгээ хүлээн авч албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүллээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцож байна.
Цаашид уламжлал шинэчлэлийг хослуулж үйлдвэрээ авч явна гэдгээ тамга хүлээж авах үеэр Г.Ёндон онцолсон юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!