Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагджээ.
Хөгжлийн банк одоогийн байдлаар нийт зээлийнхээ 52,3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг боловсруулах салбарт олгосон байна.
Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бол эрчим хүчний салбарт 4 зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээлийг тус тус өгчээ.


төлсөн зээлийн эргүүлээд зээл нэрээр авсан байна даа.монголын Навчаа хийдэг хүмүүс хэзээ төрөөс зайлах болдоо.