Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 2.1 хувиар өсөж 209.0 тэрбум төгрөгт хүрчээ.
Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 127.2 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 2,948,989 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өсөж 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өсөж 69.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!