Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж зургаан сарын хугацаанд ажилласан. Улмаар УИХ-аас дээрх хугацааг дахин зургаан сараар сунгасан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулахаар шийдвэрлэлээ.  Арваннэгдүгээр сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгчийн дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдлээ. Тэр хүртэлх хугацаанд Дотоод шалгалт, аудитын газрын даргыг Түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах шийдэлд хүрлээ. " гэв