Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг саатуулсан. Яг одоо тэдгээр иргэдийг цагдаагийн өндөр хамгаалттайгаар Төмөр замд хүргэхээр хуулийн байгууллага ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!