Хан-Уул дүүргийн “Моннис”-ийн байранд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүд казино тоглосон тухай мэдээлэл гараад байгаа билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулж, казинотой нэг биш удаа холбогдож байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудастаа “Би Хан-Уулд Моннисийн байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа “Тоглосон тэгээд АТГ-т баригдсан бол юугаа нуухав дээ. Тэртэй тэргүй зарлана шүү дээ” гэх тайлбарыг хийгээд буй. Тэгвэл АТГ-аас энэ талаар тодруулахад “УИХ-ын гишүүд Хан-Уул дүүрэгт казино тоглосон тухай гомдол, санал одоогоор ирээгүй. Тиймээс Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүдийг шалгаж байгаа гэдэг цуурхал” гэлээ. Мөн цагдаагийн байгууллага ч тус мэдээллийг худлаа мэдээлэл хэмээн үгүйсгэж байна.
Би Хан-Уулд байдаг Моннисийн байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурьдагдаж буй М биш болохыг мэдэгдэж бна.
— Munkhbat.Jamiyan (@Munkhbat_UNEN) November 4, 2019
Тоглосон тэгээд АТГ д баригдсан бол юугаа нуухав дээ . Тэртэй тэргүй зарлана шүү дээ .
— Д.Хаянхярваа (@Khayankhyarvaa) November 4, 2019
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!