#Шууд:”Нүхт тур”компани зорчигчдын хоол нийлүүлэх тендерт тэнцсэнгүй хэмээн “МИАТ”компанийг шүүхэд өгөөд байна, шүүх хурал өнөөдөр болох гэж байна...

МИАТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн: 

- Нүхт тур компанийн нэхэмжлэлтэй шүүх болж байна. Шүүгч талуудыг хэргийн материалтайгаа дахин танилц гэсэн шийдвэр гаргаал, хурал түр завсарлачихсан байна. 

- Захиалагч МИАТ ТӨХК жил бүр эдийн засгийн зорилтод түвшингөө эрх бүхий байгууллагуудаар батлуулаад хуулийн дагуу явуулдаг. Тэр дундаа худалдан авалтаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хийдэг. Энэ хуулийн дагуу 2023 онд агаарын хөлгийн зорчигчдын хоолны сонгон шалгаруулалтыг хийсэн. Нийт 6 компани оролцсон ч Нүхт тур компани гомдол гаргасан.  

- Нүхт тур компани 2010 оноос хойш МИАТ ТӨХК-ийн зорчигчдын хоолыг хийж ирсэн. Ямар үндэслэлээр энэ олон жил зорчигчдын хоолыг хийж ирсэн нь тусдаа асуудал. 2023 онд зарласан тендер бол цахим тендер байсан. Тиймээс цахимд бүх баримтууд нь бий. Манай талаас энэ байр сууриа хамгаална. Шүүгч тэдгээрийг үнэлээд шийдвэрээ гаргах байх.