2025 оны хамгийн том гэр бүл, спортын өдөрлөг болох “Улаанбаатар марафон 2025”-д “Шунхлай Групп” Ерөнхий Ивээн Тэтгэгчээр оролцож байна.
“Шунхлай Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд спортыг дэмжих, иргэдийн идэвхтэй амьдралыг уриалах зорилготойгоор энэхүү өдөрлөгийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Компанийн хувьд зөвхөн бизнесийн амжилтад бус, олон нийтийн сайн сайханд хувь нэмэр оруулахыг өөрсдийн зорилгоо болгон ажилладаг. Мөн ажилтнуудынхаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор хамт олноороо марафонд оролцоно.
“Улаанбаатар марафон 2025”-ын олон улсын гүйлт нь 1.5км-ийн гэр бүлийн гүйлт, 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт, 21 км, 42 км-ийн хагас болон бүтэн марафон, тусгай олимп зэрэг 7 төрлөөр болж, оролцогчид жил ирэх бүрд мянга мянгаар нэмэгдэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!