Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг барьж буй. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь 2105 мквталбай бүхий 2 давхар барилга юм. Дотор засал болон гадна тохижилтыг хийж байна. Тус цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулна. Гүйцэтгэгчээр "ДИ БИ ТИ БИ" ХХК ажиллаж байна.





Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!