Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй байдаг. 2025 оны хувьд энэ хугацаа дуусахад таван хоног үлдээд байна. Монголын Татварын албанаас иргэдэд татвараа хугацаанд нь төлөхийг сануулж байна.

Татвараа дараах сувгуудаар төлөх боломжтой:

  1. https://auth.itc.gov.mn/auth/r...

  2. https://e-mongolia.mn/start

  3. https://itax.mta.mn/?fbclid=Iw...

  4. https://ebarimt.mn/

  5. https://www.smartcar.mn/home

  6. Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх (дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад)

  7. Интернэт банк

  8. Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх ПОС машинаар

  9. Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой.

Хугацаандаа татвараа төлөх нь торгууль, хүүгийн дарамтаас сэргийлэхээс гадна замын хөдөлгөөнд саадгүй оролцох нөхцөлийг бүрдүүлнэ.