ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг: 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:40 цагийн орчимд БЗД-ийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхийн тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу хэргийн газарт баг бүрэлдэхүүн шуурхай очиж ажилласан. Урьдчилсан байдлаар 14-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслэн шалгалтын ажиллагаа цааш үргэлжилнэ. Шалгалтын явцад тухайн амь хохирогчийн биед шарх үүссэн байсан. Тухайн шарх нь ямар хүчин зүйлээс болж, хэдий хугацаанд гарсан, энэ шархаас болж амь нас хохирох шалтгаан мөн үү гэдгийг шүүх шинжилгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой, нотлох үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг энэ ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүгийн хуульд тодорхой зүйл анги бий. Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс Эрүүгийн хуульд заасан 10.1, гэмт хэргийг бүлэглэсэн гэсэн үндэслэлээр шүүх ялыг хүндрүүлэх зохицуулалт байгаа гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!