БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ДОТООД АУДИТ, САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЛБАН ХААГЧДАД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тодруулбал, Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас санаачлан Сангийн яамтай хамтран Сангийн яам болон бусад 12 яам, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн Дотоод аудитын алба Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 250 орчим албан хаагчид үзүүлэх сургалт зохион байгууллаа.