Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн (East Asia Super League) Зүүн бүсийн аварга болж, финалын шатанд шалгарлаа.
Тус баг хагас шигшээд Индонезийн багийг долоон онооны зөрүүтэй хожсоны дараа финалд Тайванийн аварга “Тайвань Пайлотс” багийг 86:77 харьцаатай буулган авч, бүсийн аварга болсон юм.
Тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор (MVP) “Хүлэгүүд”-ийн Иан Миллер тодорч, өмнө нь Монголын дээд лигийн финалын MVP шагналыг хүртэж байсан амжилтаа Азийн түвшинд давтав.
“Хасын Хүлэгүүд” баг Зүүн бүсийн тэмцээнийг 8-0 гэсэн 100 хувийн амжилттайгаар тэргүүлж, энэ сарын 4-нд АНЭУ-ын Дубай хотыг зорьж, финалын шатанд оролцохоор боллоо.
Финалын шатны тэмцээн 6-р сарын 7-13-ны өдрүүдэд Абу Даби хотод зохион байгуулагдах бөгөөд шилдэг 9 баг өрсөлдөнө. Манай баг “А” хэсэгт Ираны “Табиат Баскетбол”, Хятадын “Зежиан Гуанша Лионс” багуудтай нэг хэсэгт багтжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!