Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод засаж, нэгэн зэрэг гэрлийг 19:00 цагт  өнөөдөр асаахаар болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг:

    • 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай
    • 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай

Баянгол дүүрэг:

    • 15 дугаар хороо, Байгаль эх цогцолборт

Баянзүрх дүүрэг:

    • 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын Хөлбөмбөгийн талбай
    • 4 дүгээр хороо, Жуковын талбай

Багануур дүүрэг:

    • 1 дүгээр хороо, Нацагдоржийн талбай буюу төв талбай
    • 4 дүгээр хорооны төв талбай

Багахангай дүүрэг:

    • 1 дүгээр хороо, Төв талбай

Налайх дүүрэг:

    • 2 дугаар хороо, Соёлын ордны урд талбай

Сүхбаатар дүүрэг:

    • 4 дүгээр хороо, Цэрэндоржийн гудамж

Сонгинохайрхан дүүрэг:

    • 5 дугаар хороо, Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбай
    • 12 дугаар хороо, Саппоро төвийн урд талбай

Хан-Уул дүүрэг:

    • 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай
    • 21 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн сүлд модыг асаана.