Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ. Үүнд:
• Барилга байгууламжийн зураг төсөлгүй;
• Зэргэлдээ барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангаагүй;
• Барилгын дотор орон зайн төлөвлөлт стандартын шаардлага хангахгүй;
• Агаар сэлгэлт салхивчийн системгүй;
• Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, ил гарсан цахилгааны кабельтай;
• Гадна хашаа хамгаалалтын стандартын шаардлага хангаагүй;
• Галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 40 мин
2027 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багануур руу чиглэсэн 1.2 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө

дэлхий · 1 цаг
Нагоя хотод 1 цагт 104.5 мм бороо орж, Япон Улс үерийн 5-р түвшний анхааруулга зарлав

Нийгэм · 1 цаг
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Нийгэм · 3 цаг
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Нийгэм · 4 цаг
Хүн хүний тавилан заяа ондоо

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!