Дотоодын түүхий эдэд тулгуурлан эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой AKI Foods брэнд нь Монгол хөрсөнд ургуулсан, өвлийн хүлэмжийн шинэ ногоог ашиглан “Хайрын амт” нэртэй олон төрлийн хоол амтлагч, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.
AKI Foods нь түүхий эдийн гарал үүсэл, боловсруулалтын чанар, савлагааны шийдлийг цогцоор нь чухалчилдаг бөгөөд ногоогоо өөрсдийн гараар тарьж ургуулан, химийн нэмэлт бодис ашиглалгүйгээр боловсруулж, эко шилэн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж буйгаараа онцлог юм. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, амт, шим тэжээлийг бүрэн хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна.


“Хайрын амт” брэндийн дор AKI Foods нь нийт 7 төрлийн багц бүтээгдэхүүн-ийг санал болгож байгаа бөгөөд үүнд амтат оливын тос, даршилсан ногоо, олон төрлийн хоол амтлагч, сахаргүй өглөөний цайны нухаш, амттаны крем, ногоогоор баяжуулсан жамц давс, амтат масло зэрэг өргөн сонголт багтаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээнээс гадна гэр бүл, дотны хүмүүст бэлэглэхэд тохиромжтой байдлаар бүтээгдсэн нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж буй юм.
Үүнд:
- Амтат оливын тосны багц – 5 төрлийн амттай, 250 мл
- Даршилсан ногооны багц – 3 төрлийн ислэг, 900 гр
- Хоол амтлагчийн багц – эрүүл, органик 5 төрөл
- 7 өглөөний цайны багц – сахаргүй, шим тэжээлтэй 7 төрлийн нухаш
- Амттаны багц – шоколад, сүү, самартай крем
- Ногоогоор баяжуулсан жамц давс – олон дахин хэрэглэх бутлагчтай
- Амтат маслоны багц – хоол амтлах, талханд түрхэх зориулалттай 6 төрөл
AKI Foods нь “Хайрын амт” гэх ойлголтоор дамжуулан зөвхөн амтыг бус, эрүүл амьдралын хэв маяг, халамж, хайр шингэсэн хэрэглээг түгээхийг зорьдог. Тус брэндийн бүтээгдэхүүн бүр Монгол хүний хөдөлмөр, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг илэрхийлж байгаагаараа онцлогтой.
Бүтээгдэхүүнүүд нь хот дотор хүргэлттэй бөгөөд хөдөө орон нутаг руу унаагаар илгээх боломжтой. Дотоодын үйлдвэрлэгчийг дэмжиж, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд AKI Foods-ийн “Хайрын амт” нь онцгой сонголт болж байна.
Холбоо барих: 72301517, 86131315




Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!