Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-оос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгоно.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно.
Ташрамд, өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
Холбоотой мэдээ
Улс төр · 2 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
· 11 цаг
АТГ-ынхан Замын-Үүдийн гаалийн 40 гаруй байцаагчид нэгжлэг хийж, 3 хүнийг баривчилжээ
Нийгэм · 11 цаг
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
· 12 цаг
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаа хадгална
Эдийн засаг · 12 цаг
Н.УЧРАЛ: Боловсролын байгууллагуудыг НДШ, ЭМД-ын санд үүссэн өр төлбөрөөс чөлөөлж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна
Улс төр · 13 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!